"Номтой өглөө" номын хэлэлцүүлэг уулзалт 3
- Нэмэлт мэдээлэл
- Бүлэг: Мэдээ мэдээлэл
Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолын дагуу "Алтан товч" судрыг залсанаар өглөөний үйл ажиллагаа маань эхэллээ. Хэлэлцүүлгийг ДИС-ийн түүх, нийгмийн багш Б.Цог удирдан явууллаа. Хүрэлцэн ирсэн зочид, сурагчиддаа баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
"Эх хэлээ дээдэлье" үндэсний бичиг үсгийн баяр
- Нэмэлт мэдээлэл
- Бүлэг: Мэдээ мэдээлэл
ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙДАА “МОНГОЛ ХЭЛ” ШҮЛГИЙГ УНШИВ.
“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Аймгийн засаг даргын 2017 оны А/202 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Монгол хэл соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хэл бичиг түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, үндэсний бичгээ чадмаг эзэмших, үр хүүхдүүддээ зааж өвлүүлэх талаар өргөн олонд хүртээлтэй ажил өрнүүлэх зорилгоор энэ удаад Дорнодчууд “Эх хэлээ дээдэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Төрийн албан хаагчдыг хамруулан уг үйл ажиллагааг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Төв номын сан хамтран “Тусгаар тогтнолын талбай”-даа 5 дугаар сарын 03-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Ц. Дамдинсүрэнгийн хөшөөнд Цэцэг өргөх арга хэмжээ
- Нэмэлт мэдээлэл
- Бүлэг: Мэдээ мэдээлэл
Аймгийн Засаг Даргын 2017 оны А202 тоот захирамжийн дагуу "Эх хэлээ дээдэлье" Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд Төрийн 3 удаагийн шагналт, Ардын уран зохиолч, Академич, Их эрдэмтэн, зууны манлай соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөнд "Цэцэг өргөх" арга хэмжээг ЕБС-иудын 1-р ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа. Нийт 1272 сурагч хамрагдлаа.
"Номын санчдын сургалт"
- Нэмэлт мэдээлэл
- Бүлэг: Мэдээ мэдээлэл
Дорнод аймгийн төвийн ЕБ-ын сургууль, Их сургууль, МСҮТ, Полетехникийн коллеж, сумдын ЕБ-ын сургуулийн номын санчид болон нийтийн номын санчдын сургалт хоёр хоногийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад Волвес компаний инженер Б. Гантулга Lib4u номын сангийн программын шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ.