"Цахим орчин" сургалт
- Нэмэлт мэдээлэл
- Бүлэг: Мэдээ мэдээлэл
Хүүхдийг цахим донтолт, цахим ертөнцөд хохирогч болохоос урьдчилан сэргийлэх үндэсний хэмжээнд өрнөж буй UNFRIEND аяны хүрээнд номын сангаар үйлчлүүлж буй хүүхдүүдэд "Цахим орчин" сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 50 хүүхэд оролцож ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б. Дөлгөөнтэй хамтран явууллаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
"Номтой өглөө" номын уулзалт хэлэлцүүлэг
- Нэмэлт мэдээлэл
- Бүлэг: Мэдээ мэдээлэл
2018 оны 11 сарын 7-ны "НОМТОЙ ӨГЛӨӨ" уулзалтад аймгийн Политехник коллежийн 60 гаруй оюутнууд оролцож "АМЬДРАЛААС УРГАСАН АМЖИЛТУУД" ном зохиолын талаар саналаа хуваалцаж номтой нөхөрлөх, эртэч зан үйлд нэгдсэнд талархал илэрхийлье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Номын сангийн электрон каталоги интернэт орчинд байрлалаа.
- Нэмэлт мэдээлэл
- Бүлэг: Мэдээ мэдээлэл
Аймаг орон нутгийн Соёл урлагийн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтээр Дорнод аймгийн Төв номын сангийн електрон каталоги интернэт орчинд байрлаж байна. Та дэлхийн хаанаас ч интернэттэй орчинд манай номын сангийн доорх линкээр орж өөрт хэрэгтэй номоо хайх боломжтой боллоо. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
https://lib4u.net/?lib=dornod
"Номын баяр"
- Нэмэлт мэдээлэл
- Бүлэг: Мэдээ мэдээлэл
Ном эрдмийг хүндэтгэн дээдлэх, ард иргэд, хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх, ном унших соёл, арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор МУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны 8 дугаар сарын 24-ний 158 дугаар зарлиг, Аймгийн засаг даргын 2018 оны А/148 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах “Номтой нөхөрлөе” дэд хөтөлбөр уншигчдын боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залуучууд, иргэдийн дунд ном унших бүтээлч хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор “Номын баярын өдөр”-ийг аймгийн хэмжээнд 7 дахь жилдээ олон нийтээр ёслол төгөлдөр 2018 оны 9 дүгээр сарын 14-нд Аймгийн төв номын сангийн соёл олон нийтийн танхимд амжилттай зохион байгууллаа.
"Номтой өглөө" номын уулзалт хэлэлцүүлэг
- Нэмэлт мэдээлэл
- Бүлэг: Мэдээ мэдээлэл
"Номтой өглөө" номын хэлэцүүлэг маань үргэлжилсээр л... Энэ удаагийн хэлэлцүүлгээр Барбара Коркоран "Бүсгүйн код" номоор хийлээ. Хүрэлцэн ирсэн бүх хүмүүст баярлалаа. Номын цагаан буян, эрдэм ухаан дэлгэрч байх болтугай.