Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

ТАНИЛЦУУЛГА:

Дорнод аймгийн төв номын сан нь Чойбалсан аймгийн дарга нарын 1946 оны 2–р сарын 27-ны 146 тоот тушаалаар аймгийн нийтийн номын сан нэртэй 300- гаад номтой нэг ажилтантай байгуулагдсан. Одоо 72 орчим мянган номтой, 18 ажиллагсадтай, 2014 онд 735мкв талбай бүхий барилгын өргөтгөл ашиглалтанд орсноор нэг ээлжиндээ 252 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Уншлага үйлчилгээ, лавлагаа-мэдээлэл арга зүй, захиргаа аж ахуйн тасагтай. Гэгээрлийн сайдын 1997 оны 99-р тушаалаар Аймгийн Төв номын сан болсон. Засгийн газрын 1998 оны 3-р сарын 28-ний өдрийн 52 тоот тогтоолоор ардын уран зохиолч, акедемич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойгоор түүний нэрэмжит болсон. Номын сангийн үйл ажиллагааны автоматжуулалтын “LIB4U NET VERSION” программыг нэвтрүүлснээр уншигч хэрэглэгчдэд зориулсан электрон каталогтой бөгөөд уншигчдын үнэмлэх, номын зүраасан код, формуляр зэргийг үүсгэн гаргах зэрэг иж бүрэн системтэй болсон. Номын сангийн үйлчилгээнд мэдээлэл холбооны технологийг ашиглан интернэтэд холбогдож сайттай /dornod-library.mn/ болсноор орон зай харгалзахгүй мэдээллийг үзэх боломжтой  цахим үйлчилгээтэй. Манай хамт олон жилдээ байнгын 5000 уншигч, 60 гаруй мянган ирэгсэдэд 100 гаруй мянган ном олгон үйлчилдэг. Алслагдсан баг сумдын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад номын сангийн үйлчилгээг хүргэх зорилгоор явуулын зөөврийн номын санг ажиллуулахаас гадна соёл олон нийтийн ажлыг зохион байгуулдаг.

 

 

Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит

Дорнод аймгийн

ТӨВ НОМЫН САН

АЛСЫН ХАРАА:

Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг аймаг орон нутгийн төвшинд хэрэгжүүлэхэд номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн уншигчдад бие даан суралцах, өндөр боловсрол эзэмших, номын санг иргэдийн мэдээллийн төв болгон хөгжүүлэхэд оршино.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Мэдээллийг нээлттэй хүргэх түшиц газар байх

 

 

 

Нийтийн уншлагын танхим чөлөөт сонголттой боллоо

Үндсэн фонд:

Үндсэн фонд нь нийт  50000 гаруй  номтой бөгөөд уншигчдын хэрэгцээт номоор нөхөн бүрдүүлэлт жил бүр хийж фондын бүтцийг сайжруулан орон нутгийн уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж байгаа.     Номын сангуудад номын солилцоог өргөжүүлэн алслагдсан уншигчдад явуулын, зөөвөр, салбар номын сангийн үйлчилгээг хүргэдэг

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Арга зүйн зөвлөгөө:
  • Фонд зохион байгуулалт:
  • Ном бүрдүүлэлт:
  • Уншлага үйлчилгээ:
  • Лавлагаа ном зүй:
  • Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв:
  • Бага боловсролын үр дүнг сайжруулах төсөл “миний номын өргөө”:

Дэлгэрэнгүй үзэх>>

Бидний үнэт зүйлс:

  • Тохилог орчин
  • Мэргэжлийн чиг хандлага
  • Сэтгэл ханамжийн үйлчилгээ
  • Багаар ажиллах сэтгэлгээ, хамтын ажиллагаа
  • Түншлэл
  • Үүрэг хариуцлага
 

ШИНЭ НОМ

Тоо баримт:

  • Нийт номын фонд 72 мянган боть.
  • Фондын баяжилт жилд дунджаар 600-800 боть.
  • 52 нэр төрлийн тогтмол хэвлэл.
  • 5000 гаруй байнгын уншигч, 60 гаруй мянган ирэгсэд,100 гаруй мянган боть ном хэвлэл олгож үйлчилж байна.

 

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Насанд хүрэгчид 1000төгрөг 
  • ЕБС-ийн сурагчид 1-12 анги төлбөргүй
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төлбөргүй

Бидэнд 13 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Бидний орчин:

 

Нэвтрэх

Улсын байгууллага:
ЗДТГ
Хувийн байгууллага:

ЦАГИЙН ХУВААРЬ

НИЙТИЙН УНШЛАГЫН ТАНХИМ:

  • Даваа - Баасан 08.00 - 20.00
  • Бямба  09.00 - 19.00
  • Ням Амарна

ХҮҮХДИЙН УНШЛАГЫН ТАНХИМ:

  • Даваа - Баасан 08.00 - 18.00
  • Бямба   09.00-18.00
  • Ням Амарна

ТОГТМОЛ ХЭВЛЭЛ, ГЭРЭЭР НОМ ОЛГОХ ТАНХИМ:

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ТАНХИМ:

  • Даваа - Баасан 09.00-13.00/14.00-18.00
  • Бямба, Ням Амарна

Холбоо барих

Хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум, 7 -р баг

Утас: 70583259

Нээлттэй утас: 70584259 /санал хүсэлт номын захиалга авна /

И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Facebook: www.facebook.com/Dornodlibrary