Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Архив

Дүрэм

 

 

 

БАЙГУУЛЛАГЫН АРХИВЫН ДҮРЭМ

 

Нийтлэг үндэслэл

 

             Байгууллагын архив нь архивын ажлын талаар мөрдөгдөж буй хууль тогтоомж акт баримт бичиг хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт болон байгууллагын баримт бичиг хөтлөх жагсаалт түүнчилэн хөтлөх хэргийн нэрийн жагсаалт архивын ажлын талаар ҮАГ-ын баталсан арга зүйн баримт бичиг зэргийг удирдлага болгон ажиллана.

 

1.    Ерөнхий зүйл

Байгууллагын архивын зорилт нь архивын баримтыг эмхлэн цэгцлэх, тоо бүртгэл хөтлөх, ашиглах, хадгалах хамгаалах, төрийн архивт баримтаа шилжүүлэх үйл ажиллагаанд оршино

 

2.    Үндсэн зорилт

1.  Баримт бичгийг нягтлан шалгах,

2. Архив,  түүх эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй баримтаар нөхөн бүрдүүлэх

3.  Тоо бүртгэл хөтлөх

4. Эрдэм шинжилгээний лавлах үйлдэх

 

            3. Байгууллагын чиг үүрэг

1.Байгууллагын нөхөн бүрдүүлэлтийн эх үүсвэр зохион байгуулалтын нэгжийн жагсаалт гаргах

2. Зохион байгуулалтын нэгжээс эмхлэн цэгцлэгдсэн баримт хүлээн авах,

3. Архивын баримтын хадгалах нөхцлийг бүрдүүлж, тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хангах

4. Архивын баримтын үндсэн болон туслах баримт бичиг хөтлөх

5. Байгууллагын иргэдийн хүсэлтийн дагуу лавлагаа олгох

6. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулахад оролцох

7. Зохион байгууллатын нэгжид архивын ажлын талаар арга зүйн туслалцаа үзүүлэх

8. Архивын ажлын талаар арга зүйн баримт бичиг боловсруулахад оролцох

9. Архивын ажилтны мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх талаар зохиож буй арга хэмжээнд оролцох 

 

 

Номын сангийн дэргэдэх ББНШК-ын

үндсэн зорилт, журам

 

 

Комиссын чиг үүрэг:

1. Баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, байнгын хадгалалтанд баримт сонгох болон шилжүүлэх бэлтгэх ажлыг зохион байгуулах

2. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, хэрэг бүрдүүлэх, хөтлөгдөж дууссан хэргийг архивт шилжүүлэх

3. байнга түр хадгалах болон устгах хэргийг ялгах сонгох ажлыг жил бүр зохион байгуулна

3. тухайн байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны жагсаалт байнга , түр, хадгалах хугацааны данс бүртгэл, боловсон хүчний хувийн хэрэг, устгах хэргийн акт зэргийг хянаж хэлэлцэх

4. Байгууллагын барим бичгийн хадгалах хугацааны жагсаалтар тогтоосон зарим нэр төрлийн баримтын хадгалах хугацаанд өөрчлөлт оруулах, санал боловсруулах

5. Архив албан хэрг хөтлөлтийн талаар байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх арга зүйн барим бичиг боловсруулах, оролцох хэлэлцэх 

 

Нягтлан шалгах журам:

Байгууллагын үнэ цэнийг нягтлан шалгах явцад

1. Байгууллагын байнга хадгалах хэрэг, түр хадгалах,хэргийг тус тусд ангилан төрөлжүүлнэ.

2. ХХНЖ боловсруулсан байдал хэргийг хадгалах хугацааг зөв тогтоосон шалгаж байх

3. Байнга түр хадгалах хэргийг хуудас бүрээр нь НШ хэргийн гарчигийг үндэслэн байнга, түр хадгалахыг хориглоно.