Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

Номын баярын өдөр

Уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх,ном унших арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор МУ-ын Ерөнхийлөгчийн 2012.08.24-ны 158 дугаар зарлигийн дагуу “Номын баярын өдөр”-ийг 4 дахь жилдээ Аймгийн төв номын сан, Боловсролын газар хамтран олон нийтээр 2015 оны 09-р сарын 19-нд 11.00 цагт Аймгийн төв номын сангийн гаднах талбайд зохион байгууллаа.

 

Номын баярын үйл ажиллагааг Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа, Аймгийн төв номын сангийн Арга зүйч Ж.Соня нар нээн мэндчилгээ дэвшүүллээ.