Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

Үзэсгэлэнт сайхан Дорнод-Хөлөнбуйр аймаг

2015 оны 08 дугаар сарын 29-нд Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Төв номын сан, БНХАУ-ын Хайлаар хотын номын сан хамтран "Үзэсгэлэнт сайхан Дорнод-Хөлөнбуйр аймаг" фото зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Нээлтэнд АЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын орлон гүйцэтгэгч Дамдинцоо, Аймгийн Төв номын сангийн захирал Ж.Цагаан, БНХАУ-ын Хайлаар хотын номын сангийн захирал Жан Чин Хүн нар нээлтийг нээж мэндчилгээ дэвшүүллээ.