Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"ЦАГААН УУЛ" ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ПҮРЭВИЙН ГЭРЭЛХҮҮ ТҮРҮҮЛЛЭЭ.

Хайрын шүлгийн "Цагаан-уул" наадмыг Монголын Залуучуудын Холбооны Дорнод салбар, аймгийн Тѳв номын сан хамтран 4 дүгээр сарын 06-ны ѳдѳр амжилттай зохион байгууллаа.

Наадам гурван үе шаттай явагдаж: 
Тэргүүн байрыг Яруу найрагч П. Гэрэлхүү, дэд байрыг С. Есѳн-Эрдэнэ, гутгаар байрыг Ч. Дѳлгѳѳн, тусгай байрыг Б. Нарангэрэл, С. Гансүх нар тус тус эзлэв.
Тус наадмын Ерѳнхий шүүгчээр Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт Яруу найрагч Д. Ган-Очир, шүүгчээр Яруу найрагч Ц. Тѳртайван, Б. Мѳнгѳнтуул, ивээн тэтгэгчээр Тѳрийн соёрхолт дуучин Д. Болд (Камертон), "Монголчууд" сэтгүүл ажилласан байна.
Сүүлийн 17 жил тасалдаад байсан энэхүү наадмыг зохион байгуулагчдын зүгээс цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтов. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.