Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

Шинэ мэдээ

"Аавдаа, ахдаа захидал бичээрэй" уралдааны бага ангийн төрөлд Тэргүүн байр эзэлсэн Хан-Уул цогцолбор сургуулийн 5б ангийн сурагч Т. Сумъяабазарын "Аавдаа" бичсэн захидлыг хүргэж байна. 
                                                                                                          “Аавдаа”
Сайн сууж байгаа биздээ? Хайрт аав минь Удахгүй болох гэж байгаа эр цэргийн баярын мэнд хүргэхээр энэхүү захидлыг бичин сууна. Та өвлийн цасан шуурганд 15 жил өсгөсөн малынхаа хойноос хоёр хацраа хөлдөөхөд таныг би жинхэнэ эр хүн гэж бодсон.
Би таныгаа хараад
Супер менийн дунд хүү
Баатарлаг эр хүнийг дуурайсан
Сайн хүн болно гэж бодож байсан
Таныхаа гавьяаг ангидаа бахархуулдаг таниас эрч хүч аван аавынхаа гүйцээгээгүй мөрөөдөл болох сайхан амьдрал урам зоригыг хүү нь хийж бэлэг барина. Таны хийсэн бүхэн чинь үрээ гэсэн сэтгэл юм байжээ. 
Энэ хорвоод мэндлэхдээ
Эрдэнэцагаан суманд төрөхдөө
Эцгийн мэдлэг чадварыг
Энгэртээ хадгалсан эр хүн болно. Тандаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Захидал бичсэн: Сумьяабазар Аав Түвшинбаяртаа