Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Талын найраг" яруу найргийн уншлагын өдрийг зохион байгууллаа.

"Дэлхийн яруу найргийн өдөр”-өөр Дорнодын яруу найрагчдын бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, залуу үеийг төрүүлэх зорилготой яруу найргийн уншлагын өдрийг 2019.03.21-нд Аймгийн төв номын санд амжилттай зохион байгууллаа. Яруу найргийн уншлагын өдөрт 12-70 насны нийт 50 гаруй яруу найрагч, сонирхогч, багш, оюутан залуус, уран уншигчид оролцлоо. Жил ирэх тусам яруу найрагт шимтэн дурлагч зүрх сэтгэлтэн нэмэгдсээр байна. Яруу найргийн өдрийг Боловсрол, соёл урлагийн газар, МЗЭ-ийн Дорнод салбар, Аймгийн төв номын сан хамтран зохион байгуулж ивээн тэтгэгч байгууллагаар Д. Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль ивээн тэтгэж яруу найрагч уран уншигч нарт дурсгалын зүйл гардууллаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.