Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

“ААВДАА, АХДАА ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ ” захидлын уралдааны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа.

2019 оны 03 дугаар сарын 18-нд Зэвсэгт хүчний 98 жил, Монгол цэргийн баярыг тохиолдуулан “ААВДАА, АХДАА ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” захидлын уралдааныг Аймгийн төв номын сан анх удаагаа ЕБС-ийн 1-8-р ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Уралдаанд 168 захидал ирж, бага ангиийн төрөлд:
1-р байр: Үндэсний лабортори Хан-Уул цогцолбор сургуулийн 5б ангийн сурагч Сумьябаяр аав Түвшинбаяртаа бичсэн захидал шалгарч байна.
2-р байр: 2-р сургуулийн 1а ангийн сурагч Оюун-эрдэнэ аав Болорсоронзондоо бичсэн захидал шалгарч байна.
Дунд анги
1-р байр: Дашбалбар сумын ЕБС-ын 8а ангийн сурагч Уранжаргал Аав Алтантулгадаа бичсэн захидал 
2-р байр: 8-р сургуулийн 7В ангийн сурагч Ариунцэцэгийн аав Намсрайдаа бичсэн захидал
Бяцхан бичигч хүүхдээр: 
Хан-уул цогцолбор сургуулийн 2а ангийн сурагч Б.Эгшиглэн аав Батэрдэнэ 
Хан-Уул цогцолбор сургуулийн 2а ангийн сурагч Ариунзаяа аав Доржрагчаа
Тусгай байр: ЕБС-ын 11-р сургуулийн 8а ангийн сурагч Анударь аав Отгонбаяртаа бичсэн захидлыг шалгаруулж байна. Захидлын уралдааныг ивээн тэтгэсэн: Сансай Зоог Бөмбөө-Уул ХХК, Энх-Мөнх БОЖУ ХХК- ын хамт олонд баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.