Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Ижийдээ захидал бичээрэй" уралдааны шалгаруулалт зохион байгуулагдлаа.

Фокус гэрэл зургийн студи, Түшнээ ХХК-ийн ивээн тэтгэлгээр Аймгийн төв номын сангаас зохион байгуулсан "Ижийдээ захидал бичээрэй" уралдаанд 98 хүүхэд захидал бичин амжилттай оролцсоноос Хан-уул цогцолбор сургуулийн 9в ангийн сурагч Э. Дөлбаяр тэргүүн байр, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч н. Сэргэлэнгийн захидал дэд байранд шалгарлаа. Мөн Хан-уул цогцолбор сургуулийн н. Даваазул багштай 9в анги хамт олноороо оролцсон тул дурсамж хадгалууллаа. Тус үйл ажиллагааны шагналыг Шинжлэх ухааны доктор профессор, академич Л. Болд, Дорнод Их сургуулийн багш, доктор н. Чулуунбаатар, АТНСангийн захирал Ж. Цагаан нар гардууллаа.

Үрээ тэвэрсэн ижий бүр тайван мишээж
Ижийдээ эрхэлсэн үр бүр жарган сууг ээ.

Дорнод аймгийн үзэсгэлэнт ээжүүд, хацар гоо бүсгүйчүүддээ "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэндийг хүргэе.