Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

“Номын хур “ 7 хоног явуулын, зөөврийн номын сангийн үйлчилгээг зохион байгууллаа.

2019 оны 03 дугаар сарын 05-нд Номын сангийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, шинэ номын мэдээлэл өгөх, оюутан, багш, албан хаагчдыг номтой нөхөрлүүлэх, соёл, олон нийтийн ажлыг зохион байгуулж сурталчлах зорилгоор Дорнод их сургуулийн номын сантай хамтран “Номын хур “ 7 хоног явуулын, зөөврийн номын сангийн үйлчилгээг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Аймгийн төв номын сангийн 2018 онд шинээр уран зохиол, танин мэдэхүй, түүх, бусад шинжлэх ухааны номуудаар үзэсгэлэн гаргаж оюутан, багш, ажилчдаас судалгаа авч, 10 уншигчдад шинээр карт нээж 76 ирэгсдэд 100 ш номыг олгож үйлчилсэн. Мөн “30 номын хожил” шоу тэмцээнийг багш, оюутнуудын дунд амжилттай зохион байгуулж нийт 154 хүн хамрагдсан.