Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Номтой өглөө" номын хэлэлцүүлэг, уулзалт

2019 оны 3 дугаар сарын 1-нд "Номтой өглөө" 5 дахь удаагийн уулзалт Нийтийн аж ахуйн ажилчид оролцсон. Эх орончдын өдөр тохиож байгаа тул Маршал Хорлоогийн Чойбалсангийн түүх намтар, аж амьдралын талаар хэлэлцүүлгийг ахмад багш Пүрэвсүрэн удирдан явууллаа. Өглөөний уулзалт цайтай, ажлын байрны дасгалтай, хувь хүн өөрийгөө хөгжүүлэх нэгэн өглөөг номтой угтлаа. Нийт хүрэлцэн ирсэн хүмүүсдээ талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүсье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.