Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Номын сангийн алсын хараа" сургалт, хэлэлцүүлэг

Аймгийн Засаг Даргын А/146 тоот захирамж, "Номтой нөхөрлөе" дэд хөтөлбөрийн хүрээнд Номын санчдын алсын хараа сургалт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 6, 7-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийгмийн бодлогын хэлтсийн дарга О. Байгалмаа, хүүхдийн төв номын сангийн захирал Д. Оюунбилэг, хүүхдийн төв номын сангийн хэлтсийн дарга С. Тунгалаг, төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Э. Нандин-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Номтой нөхөрлөе дэд хөтөлбөрийн шалгаруулалтын шилдгүүдээ тодрууллаа. Дашбалбар сумын ЕБС-ийн номын санч Н. Найдалмаа, Баяндун сумын нийтийн номын санч Н. Батбаяр, Хан-Уул цогцолбор сургуулийн номын санч Д. Дулмаа нар шалгарлаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.