Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Номын баяр"

Ном эрдмийг хүндэтгэн дээдлэх, ард иргэд, хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх, ном унших соёл, арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор МУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны 8 дугаар сарын 24-ний 158 дугаар зарлиг, Аймгийн засаг даргын 2018 оны А/148 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах “Номтой нөхөрлөе” дэд хөтөлбөр уншигчдын боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залуучууд, иргэдийн дунд ном унших бүтээлч хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор “Номын баярын өдөр”-ийг аймгийн хэмжээнд 7 дахь жилдээ олон нийтээр ёслол төгөлдөр 2018 оны 9 дүгээр сарын 14-нд Аймгийн төв номын сангийн соёл олон нийтийн танхимд амжилттай зохион байгууллаа.

Номын баярын нээлт Тэргүүний уншигч Д. Нацагдорж тэмдэгтэн, Тэргүүний уншигч хамт олон сурагчид Ц. Дамдинсүрэнгийн “Миний сэтгэгдэл” шүлгийг нэгэн зэрэг уншиж сонордууллаа. Номын баярын арга хэмжээнд Ц. Дамдинсүрэнгийн 110 жил, “Миний номын өргөө” ном тоглоомын багц, “Номтой нөхөрлөе” дэд хөтөлбөрийн хүрээнд хамгийн олон ном уншсан, номын тэмдэглэл хөтөлсөн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, “Сэтгэхүйн хурд-2018" оюун ухаан хөгжүүлэх тэмцээн эцэг эх хүүхдүүдийн хамт, “Алтан хонх” асуулт хариултын тэмцээн зэрэг олон үйл ажиллагааг зохион байгууллаа.