Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Сайхан сэтгэл-бидний ирээдүй" аян амжилттай зохион байгуулагдлаа.

АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, ЗУУНЫ МАНЛАЙ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭНГИЙН ТҮҮХТ 110 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД АЙМГИЙН ТӨВ НОМЫН САНГААС
"САЙХАН СЭТГЭЛ- БИДНИЙ ИРЭЭДҮЙ" уриатай олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг эхтэй, амьдралын боломж муутай, хагас болон бүтэн өнчин айлын хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл хандивлах аянг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. 
Тус аянд биднийг дэмжин нэгэн зэрэг хүүхдийн төлөө за гэж хэлж ирээдүйн эзэд болох олон хүүхдэд инээд хөөр, баяр баяслыг нэмсэн бүх аж ахуй нэгж, хувь хүн, найз нартаа хамт олныхоо өмнөөс болон хувийнхаа зүгээс чин сэтгэлийн халуун талархалыг илэрхийлье.
Та бүгдийнхээ итгэл, зүтгэлээр хүүхэд бүрийн цангинасан инээд хөөр, олон олон талархлын үгийг сонсох бүр та нараараа өрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа.

БУСДЫН ТӨЛӨӨ ХИЙСЭН БҮХЭН НЬ БУЯН БОЛЖ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.