Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 50 шинэ оюутанд Хөгжлийн гарааны дэмжлэг 75 сая төгрөг олголоо.

Их дээд сургуулийн босго алхан орж байгаа хүүхэд залуус болон тэдний ар гэрийнхэнд оюутны сургалтын төлбөр гэгч хүндхэн бэрхшээл тулгардаг. Хэрвээ тухайн хүүхэд амьдралын эрхээр эцэг эхээсээ хагацсан бол төлбөр төлөх боломжгүйн улмаас сонгосон сургууль, сонирхсон мэргэжил, боловсролоо эзэмшиж чадахгүйд хүрнэ. Иймээс УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тэдний асуудлыг бага ч болтугай хөнгөвчилж, ирээдүйд улс орноо авч явах боловсролтой иргэдийг дэмжих аяныг санаачлан Дорнод аймагт өрнүүлж байна.

Тус аймагт 12 жилийн сургалттай 18 дунд сургууль бий. Эдгээр сургууль төгсөгчдөөс төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд элсэн орж байгаа, суурь оноо болон ЭЕШ-ын дүнгээр өндөр амжилт үзүүлсэн 50 шинэ оюутанд хөгжлийн гарааны дэмжлэг болгож, тус бүр 1,5 сая төгрөг, нийт 75 сая төгрөг олгож байгаа юм. Ингэхдээ сургууль төгсөөд нутагтаа эргэн ирж ажиллах чин хүсэл, эрмэлзлэлийг нь харгалзахын зэрэгцээ хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийг онцгойлон үзжээ.

Ирээдүйд аймаг нутаг, улс орныхоо хөгжлийг түүчээлэн авч явах боловсон хүчнийг дэмжиж буй уг хөтөлбөрийг зүүн бүс нутгийн хүнсний томоохон үйлдвэрлэгч Дорнод гурил ХХК зохион байгуулж байна. Хөтөлбөрт хамрагдсан 50 шинэ оюутан болон тэдний ар гэрийнхэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун болон Дорнод гурил компанийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлэхийн зэрэгцээ мэдлэг боловсролтой, хариуцлагатай сайн хүн болж, энэ их итгэл найдварыг дааж явна гэдгээ амлаж байлаа.