Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

“Номын хур-7 хоног” аяныг Аймгийн татварын хэлтэст амжилттай зохион явууллаа

 

 

Аймгийн төв номын сангаас албан газруудад зохион явуулдаг “Номын хур-7 хоног” аяныг Аймгийн татварын хэлтэстэй хамтран 6-р сарын 6-нд зохион явууллаа. Энэ үеэр 2017-2018 онд шинээр ирсэн ном уран зохиолын, татварын хууль, түүх, танин мэдэхүйн болон төрөл бүрийн шинжлэх ухааны 85 ширхэг номоор үзэсгэлэн гаргаж 8 хүнд шинээр карт 23 ирцэд үйлчиллээ. Үйл ажиллагааны төгсгөлд “30 номын хожил” цэнгээнт шоу нэвтрүүлгийг 2 үе шаттайгаар зохион явуулсан. 1-р үед татварын байцаагч Ө. Батболд, Б. Батжаргал, 2-р үед тус байгууллагын татварын байцаагч Г. Адъяасүрэн, Ц. Ганзориг нар оролцож 2 ном хожсон амжилттайгаар тэмцээнээ дуусгасан. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.