Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

“Номын хур-7 хоног" аяныг Аймгийн уламжлалт анагаах ухааны эмнэлэгт амжилттай зохион явууллаа

Аймгийн төв номын сангаас албан газруудад явуулдаг “Номын хур-7 хоног" аяныг Аймгийн уламжлалт анагаах ухааны эмнэлэгт 5-р сарын 28-нд амжилттай зохион явууллаа. Энэ үеэр тус эмнэлгийн 17 ажилтанд уран зохиол болон бариа засал, эмийн ургамал болон төрөл бүрийн шинжлэх ухааны 85 ш номоор үзэсгэлэн гаргаж 8 хүнд шинээр карт нээж үйлчиллээ. Үйл ажиллагааны төгсгөлд "30 НОМЫН ХОЖИЛ" шоу цэнгээнт нэвтрүүлгийг 3 үе шаттайгаар зохион явуулсан. 1-р үед эмийн санч Д. Цэнгэлмаа, Балжирмаа, 2-р үед тус эмнэлгийн дарга их эмч Б. Батцэцэг, ня-бо Ч. Отгонбадрах, 3-р үед өвчтөн Б. Батбаяр, Г. Алтантогос нар оролцож 2 ном хожсон амжилттайгаар тэмцээнээ дуусгасан. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.