Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Эх хэлээ дээдэлье" үндэсний бичиг үсгийн баяр

ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙДАА “МОНГОЛ ХЭЛ” ШҮЛГИЙГ УНШИВ.
“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Аймгийн засаг даргын 2017 оны А/202 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Монгол хэл соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хэл бичиг түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, үндэсний бичгээ чадмаг эзэмших, үр хүүхдүүддээ зааж өвлүүлэх талаар өргөн олонд хүртээлтэй ажил өрнүүлэх зорилгоор энэ удаад Дорнодчууд “Эх хэлээ дээдэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Төрийн албан хаагчдыг хамруулан уг үйл ажиллагааг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Төв номын сан хамтран “Тусгаар тогтнолын талбай”-даа 5 дугаар сарын 03-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

 

Их эрдэмтэн Б. Ренчиний “Монгол хэл” шүлгийг тус аймагт анх удаа төрийн албан хаагчид Дорнод аймгийн газрын зураг хэлбэртэйгээр зогсон нэгэн зэрэг бүрэн эхээр нь уншсанаараа онцлог болсон бөгөөд БСУГ-ын Дарга А. Нансалмаа, Аймгийн төв номын сангийн Захирал Ж. Цагаан нарын албаны хүмүүс оролцов. Мөн энэ үеэр эх хэл, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах хүмүүсийг шагнаж урамшуулав.Үүнд:
Засгийн газрын шагнал: “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” шагналаар Хан-Уул цогцолбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Ц. Энхбулаг,
5 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Д. Оюунжаргал
• БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр Шинэ хөгжил цогцолбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш 
Л. Болормаа

• БСШУСЯ-ны Тэргүүний уншигч Д. Нацагдорж тэмдэгтэн шагналаар 8 дугаар сургуулийн 5г ангийн сурагч Баасангийн Төгстөгөлдөрдалай
1 дүгээр сургуулийн 10в ангийн сурагч Одгэрэлийн Номин-эрдэнэ
11 дүгээр сургуулийн 7а ангийн сурагч Отгонбаярын Анударь
12 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Гонгорын Намуун тус тус шагнагдав.

Монгол бичигт суралцах багш шавийн барилдлагыг:
БТА заах аргач 12 дугаар сургуулийн МХУЗ багш Я. Алтанцэцэг
БТА заах аргач 12 дугаар сургуулийн МХУЗ багш Ж. Цэрэндолгор
Аймгийн тэргүүний ажилтан 1 дүгээр сургуулийн МХУЗ-ын багш Т. Саранчимэг
Дорнод аймаг дахь хүмүүн сонины идэвхтэн сурвалжлагч Ж. Зоригтбаатар
Монгол улсын Заах аргач Монгол хэл-Уран зохиолын ба"FLOWER" сургуулийн багш Э. Ганганмөрөн нарт аймгийн Төв номын сангийн хамт олны төлөөлөл хадаг барин тогтоов. 
Энэ үеэр төрийн албан хаагчдын дунд асуулт хариултын “Алтан хонх” тэмцээн, ахмадуудын дунд “Хэн зөв, хурдан, цэвэр бичих вэ” Монгол бичгийн уралдааныг зохион байгуулав. Эх сайхан хэл соёлоо эрхэмлэн дээдэлье.