Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

Ц. Дамдинсүрэнгийн хөшөөнд Цэцэг өргөх арга хэмжээ

Аймгийн Засаг Даргын 2017 оны А202 тоот захирамжийн дагуу "Эх хэлээ дээдэлье" Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд Төрийн 3 удаагийн шагналт, Ардын уран зохиолч, Академич, Их эрдэмтэн, зууны манлай соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөнд "Цэцэг өргөх" арга хэмжээг ЕБС-иудын 1-р ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа. Нийт 1272 сурагч хамрагдлаа.

Арга хэмжээг Дорнод аймгийн Засаг дарга М. Бадамсүрэн, Боловсрол, соёл урлагийн газрын дарга, А. Нансалмаа, Боловсрол, соёл урлагийн газрын Эх хэлний боловсролын мэргэжилтэн Б. Эрдэнэтуяа нар нээж үг хэллээ. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн бүх сургуулийн багш, эцэг эхчүүд болон сурагчиддаа баярлалаа. Цаашдынх нь сурлагад өндрөөс өндөр амжилт хүсье. Аймгийн Төв номын сан. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.