Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Номын санчдын сургалт"

Дорнод аймгийн төвийн ЕБ-ын сургууль, Их сургууль, МСҮТ, Полетехникийн коллеж, сумдын ЕБ-ын сургуулийн номын санчид болон нийтийн номын санчдын сургалт хоёр хоногийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад Волвес компаний инженер Б. Гантулга Lib4u номын сангийн программын шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ.

Мөн түүнчлэн Аймгийн Төв номын сангийн захирал Ж. Цагаан номтой нөхөрлөе дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай номын санчдад үнэтэй зөвлөгөө өглөө. Боловсрол, соёл урлагийн газрын дарга

А. Нансалмаа номын санчдад ажил мэргэжилдээ улам их амжилт гаргахыг хүсч урмын үг хайрлалаа. Номын сангийн мэргэжлийн талаар Төв номын сангийн номын санчид, арга зүйч, мэдээллийн технологич нар туршлагаасаа хуваалцаж мэдээлэл хүргэлээ. Аймгийн Төв номын сан. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.