Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Зохиолч уншигчдын уулзалт" амжилттай зохион байгуулагдлаа.

Өнөөдөр буюу 2018.04.23-ны өдөр Монгол улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор С. Дулам, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор, нэрт орчуулагч, сэтгүүлч Г. Аким, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор, УБИС-ийн хүндэт профессор Д. Цэдэв нар "Зохиолч - уншигчдын уулзалт"-д оролцож уншигч, сонирхогчидтой өөрсдийн судалгааны ажил, бүтээл туурвилаасаа болон орчин цагийн хэл шинжлэлийн талаарх үзэл бодлоо хуваалцлаа.

Их эрдэмтдийн оюуны их далайд аялсан нутгийн зон олон бид юутай азтай. Номын цагаан буян дэлгэрэх болтугай!