Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Номтой өглөө" номын хэлэлцүүлэг уулзалт 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Дорнод аймгийн Төв номын сан, ХГБЗХ газартай хамтран "НОМТОЙ ӨГЛӨӨ" номын хэлэлцүүлэг уулзалтыг 2 дахь удаагаа МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО зохиолын хэлэлцүүлгээр зохион байгууллаа.

Өнөөдрийн үйл ажиллагааг Дорнод Их Сургуулийн түүхийн багш, Монгол судлалын төвийн захирал С. Батханд удирдан хөтөллөө. Мөн Дорнод аймгийн Үйлдвэрчний холбооны дарга Л. Цагаан, Цэндийн Дамдинсүрэн гуайн 110 жилийн ойг тохиолдуулан ардын уран зохиолч гэдгээс өөрөөр буюу нийт иргэд, хөдөлмөрчдийн ажлын ачаалал зэргийг хөнгөлөхөд ямар үнэтэй хувь нэмэр оруулсан тухай мэдээлэл хийлээ. Бид дараагийн уулзалтаар буюу 2018.05.04-ний өдөр монголын их түүхийн судар бичиг "Алтан товч" зохиолыг уншихаар боллоо. Та ч бас бидэнтэй нэгдээрэй. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.