Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"70 номын хожил" шоу цэнгээнт нэвтрүүлэг

Аймгийн цагдаагийн газар 2018 оны 3-р сарын 16-нд “Номын хур - 7 хоног өдөрлөгт ажиллаа. Энэ өдөр цагдаагийн газрын 10 албан хаагчдад шинээр карт нээж 90 хүнд 110 номоор үйлчилсэн.

Цагдаагийн газар үйл ажиллагааны төгсгөлд Монгол цэргийн баяр, Зэвсэгт хүчний 97 жилийн ой болж байгаатай холбогдуулан Дорнод ТҮ-тэй хамтран 70 номын хожил  шоу нэвтрүүлгийг 3 үе шаттайгаар зохион явуулсан. 1-р үед цагдаагийн ахлагч Б. Дашхүү, ц/ахлагч С. Энхтулга, 2-р үед ахлах мөрдөн байцаагч хошууч Н. Батмөнх, замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахлагч Г. Ганзориг амжилттай оролцож 2 ном хожсон, 3-р үе шатанд эрүүгийн ахлах мөрдөн байцаагч хошууч Я. Цолмонбаяр, эрүүгийн төлөөлөгч ахлах дэслэгч Д. Эрдэнэхөлөг нар амжилттай оролцож 4 ном хожиж нийт цагдаагийн алба хаагчид 70 номноос 6 ном хожсон амжилттайгаар тэмцээнээ дуусгалаа.