Мэдээ мэдээлэл
Дэлхийн хүүхдийн номын баярын өдрийн дүрийн тоглолт.
- Нэмэлт мэдээлэл
- Бүлэг: Мэдээ мэдээлэл
Номтой нөхөрлөе дэд хөтөлбөр, Дэлхийн хүүхдийн номын баяр, Ц. Дамдинсүрэнгийн 110 жилийн ойн хүрээнд Хэрлэн сумын ЕБС-иудын 5-р ангийн сурагчид, эцэг эхчүүдийн дунд зохион байгуулсан "Зохиолын баатрууд амилсан нь" дүрийн тоглолт амжилттай болж шилдгүүд шалгарлаа. Дүрийн тоглолтын тэргүүн байрыг Хаан банк ивээн тэтгэлээ.
Тэргүүн байр 5-р cургуулийн 5г анги Ц. Дамдинсүрэнгийн зохиол "Гологдсон хүүхэн", Дэд байр Шинэ хөгжил цогцолбор сургуулийн 5а анги Д. Содномдоржийн зохиол "Норовын намтар", Гутгаар байр 1-р сургуулийн 5-р ангийн хамт олон, О. Сундуй зохиол "Түмэн наст улиасны дүрсгүй нэгэн навчны паян", Шилдэг эрэгтэй дүрээр 5-р сургуулийн 5г ангийн Б. Төгсжаргал, Шилдэг эмэгтэй дүрээр 1-р сургуулийн 5-р ангийн суралцагч Ганчимэг нар тус тус байр эзэллээ. Аймгийн Төв номын сан. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.