Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"ТАЛЫН НАЙРАГ" яруу найргийн уншлагын өдрийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Чойбалсан хот байгуулагдсаны 80 жилийн ой, Дэлхийн яруу найргийн өдөр, Төрийн 3 удаагийн шагналт, ардын уран зохиолч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойг угтаж Дорнодын яруу найрагчдын   бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах,залуучуудын оюуны соёлд хөрөнгө оруулалт хийх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, шинэ залуу үеийг төрүүлэх зорилготой яруу найргийн уншлагын өдрийг амжилттай зохион байгууллаа.

 

Яруу найргийн уншлагын өдөрт 12-80 насны нийт 50 гаруй яруу найрагч, сонирхогч, оюутан залуус,уран уншигчид оролцож яруу найргийн охин тэнгэрийг цэнгүүллээ. Жил ирэх тусам яруу найрагт шимтэн дурлагч зүрх сэтгэлтэн нэмэгдсээр байна. Энэхүү өдөрлөгт бүтээлээрээ оролцсон яруу найрагчдад Хэрлэн сумын засаг даргын гарын бэлгийг гардууллаа. Яруу найргийн уншлагын өдрийг Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, МЗЭ-ийн Дорнод салбар, Аймгийн төв номын сан хамтран зохион байгууллаа.