Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

Хүрэл тулга наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Хүүхэд, өсвөр үеийнхнийг монгол үсгийн арвин баялаг сантай танилцуулах, өөрийн санасан бодсоноо үгийн урлагаар дамжуулан илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, зохиох, бүтээж туурвих ур чадварт сургах зорилгоор Хэрлэн сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд 2018.03.16-ны өдөр “Хүрэл тулга-2018” тэмцээнийг хамтран зохион байгуулж шилдгээ шалгарууллаа.

 

Энэхүү наадамд 2 насны ангилалаар зохион байгуулагдаж нийт 58 хүүхэд оролцсоноос дараах сурагчид шилдгээр шалгарлаа. Үүнд:

Сургуулийн дунд нас:

1-р байр 5-р сургуулийн 8в ангийн сурагч Г. Сарнай

2-р байр Цагаан-овоо сумын ЕБС-ийн 7б ангийн сурагч М. Түмэнхүү

3-р байр Булган сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч Ц. Мягмарсүрэн

Сургуулийн ахлах нас:

1-р байр Дашбалбар сумын ЕБС-ийн 12б ангийн сурагч Э. Эрхбаяр

2-р байр ДИС-ийн Лицей ахлах сургуулийн 10 а ангийн сурагч Г. Эрдэнэхүслэн

3-р байр Шинэ хөгжил цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Э. Мөрөн

Хэвлүүхэн найрагчаар ЕБ-ын 1-р сургуулийн 12д ангийн сурагч Э. Ядамжав

Өсөх ирээдүйтэй найрагчаар Баянтүмэн сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч нар тус тус шалгарлаа. Энэхүү наадмын хамтран зохион байгуулагчаар Хэрлэн сумын 2-р сургууль, Хүүхэд, гэр бүл, залуучуудын газар, МЗЭ-ийн Дорнод салбар хамтран зохион байгууллаа.