Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д. Ган-Очир их, дээд болон ЕБС-ийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш нартай уулзалт амжилттай зохион байгууллаа.

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. МЗЭ-ийн шагналт, Яруу найрагч Д. Ган-Очирын уригдсан уулзалтад багш нар оролцлоо.

Аймгийн Засаг даргын 2017 оны 202 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах, монгол хэл соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Аймгийн боловсрол, соёл урлагийн газар, Төв номын сан хамтран зохион байгуулсан уг уулзалтад Их, дээд болон ЕБС-ийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш нар идэвхтэй оролцлоо. Та бүхэндээ талархал илэрхийлье. Аймгийн төв номын сан. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.