Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

Төрийн 3 удаагийн шагналт, Академич, Ардын уран зохиолч Ц. Дамдинсүрэнгийн хөшөөнд цэцэг өргөх ёслол амжилттай зохион байгуулагдлаа.

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2017 оны 9-р сарын 1-нд Аймгийн Засаг даргын 2017 оны А/202 тоот захирамж, 2017-2018 оны хичээлийн жилийн эхний хичээлийг “Эх хэлээ дээдэлье” сэдвийн дор зохион байгуулах хэрэгжилтийг ханган ажиллах, бичиг үсэг, хэл соёлоороо бахархах, Төрийн 3 удаагийн шагналт, Академич, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн намтар түүх, зохиол бүтээлтэй танилцах, ном унших сэдэл тэмүүллийг төрүүлэх, хөшөөнд цэцэг өргөх ёслолд ЕБС-ийн 6-р ангийн суралцагчид оролцож амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд оролцсон бүх хүмүүсдээ талархал илэрхийлье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.