Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

Жүнван Бат-Очирын Тогтохтөр /1797-1868/-ийн мэндэлсний 220 жилийн ойд зориулсан “МОНГОЛЫН ШАШИН, СОЁЛЫН НЭРТ ЗҮТГЭЛТЭН ТОГТОХТӨР ВАН: АМЬДРАЛ, ӨВ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Жүнван Бат-Очирын Тогтохтөр /1797-1868/-ийн мэндэлсний 220 жилийн ойд зориулсан “МОНГОЛЫН ШАШИН, СОЁЛЫН НЭРТ ЗҮТГЭЛТЭН ТОГТОХТӨР ВАН: АМЬДРАЛ, ӨВ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр буюу 2017 оны 8-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Илтгэгчид болон нийт хүрэлцэн ирсэн бүх хүмүүсдээ талархал илэрхийлье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.