Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Анхны багш" зохиолоор хэлэлцүүлэг хийв.

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Төр,нийгмийн зүтгэлтэн МУ-ын гавьяат багш, нэрт эрдэмтэн, дипломатч Дондогийн Цэвэгмидийн "Анхны багш" зохиолоор хэлэлцүүлгийг Аймгийн төв номын сан, Хэрлэн сумын ерөнхий боловсролын 8-р сургуулийн МХУЗ-ын секцтэй хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг 8-р сургуулийн 8-р ангийн суралцагчдын дунд зохион байгуулж, Аймгийн төв номын сангийн захирал Ж. Цагаан нээж үг хэллээ. Хэлэлцүүлэгт Хэрлэн сумын 1-р сургуулийн ахмад багш Батдэлгэр, 8-р сургуулийн МХУЗ-ын багш Заяа нар оролцлоо. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.