Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Үндэсний бичиг үсгийн баяр"-ын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

"Номтой нөхөрлөе" дэд хөтөлбөр, "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. "Хэн зөв сайхан бичих вэ?" хичээнгүй бичгийн уралдаанд Тэргүүн байр Flower сургуулийн суралцагч М. Цогтбилэг, Дэд байр 12-р сургуулийн суралцагч Д. Хонгорзул, Гутгаар байр 12-р сургуулийн суралцагч Ө. Номинсувд нарын бүтээл шалгарч шагналын эзэд боллоо.

"Оюунлаг уншлага" монгол бичгийн зөв бичиж, унших уралдаанд 2-р сургуулийн суралцагч Мөнхгэрэл тэргүүн байр эзэллээ. ЕБС-ийн багш, суралцагчид, их, дээд сургуулийн багш, оюутан залуусын уран бичлэгийн бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.
Нийт хүрэлцэн ирсэн багш, оюутан залуус, сурагцагчид, уншигчиддаа талархал илэрхийлье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.