Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Дэлхийн номын баярын өдөр"

Аймгийн Төв номын сан 2017 оны 4-р сарын 21-нд "Номтой нөхөрлөе" дэд хөтөлбөр, дэлхийн номын баярын өдрийн хүрээнд ном солилцож, унших өдөр, Дорнодоос төрсөн зохиолчдын номын ойн үзэсгэлэн, Аз хур номын худалдаа, Г. Акимын орчуулга А. Грин "Аранзал дарвуулт хөлөг" зохиолыг ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд уншигчдын дунд хэлэлцүүлэг, БСУГазар, Аймгийн утга зохиолын нэгдэлтэй хамтран амжилттай зохион байгууллаа. 

Энэхүү хэлэлцүүлэгт идэвхитэй оролцсон ДИС-ийн МХУЗ-ын 4-р курсийн оюутнууд, Политехникийн коллежийн оюутнууд, 5,8,11,12-р сургуулийн сурагчид болон нийт хүрэлцэн ирсэн уншигчиддаа амжилт хүсэж, талархал илэрхийлье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.