Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Тусгай бүлгийн иргэдэд үйлчлэх танхимын нээлт, сургалт"

 Ном эрдмийг хүндэтгэн дээдлэх, ард иргэдийг ном унших соёлыг түгээн  дэлгэрүүлэх, бүтээлч хандлагыг бий болгох зорилгоор Төрийн 3 удаагийн шагналт, Ардын уран зохиолч, академич Ц. Дамдинсүрэнгийн нэрэмжит Аймгийн төв номын санд байгуулсан Тусгай бүлгийн иргэдэд үйлчлэх танхимын нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 2-р сарын 07-нд  зохион байгуулагдлаа.

         Нээлтэнд  Аймгийн Засаг даргын орлогч Ш. Ёл, Монголын ХБИргэдийн байгууллагуудын Үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, УБ хотын Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн Daisy мэргэжилтэн М. Цэнгэл, Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний дарга Н. Мөнхгэрэл, Аймгийн төв номын сангийн захирал Ж. Цагаан нар үг хэлж, тууз хайчлан нээлээ.

 

         Энэхүү танхимыг байгуулахад Засаг даргын хөгжлийн сангаас 5.500.000 мянган төгрөг, мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгаалал, шинэчлэл бодлого" сургалтын зардалд УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулуун, Аймгийн хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газар санхүүжилт өгч дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд талархсанаа илэрхийлье.

Аймгийн хэмжээнд 4175 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг, тэдгээрээс 300 гаруй нь харааны бэрхшээлтэй иргэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Daisy, И брайль технологи, мөн монгол хэлний ярьдаг программыг нэвтрүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулсан ариун цэврийн өрөө, зам, хананы бариул зэргийг цогцоор нь шийдэж өгсөн нь онцлог юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, танин мэдэх оюуны үйлсэд томоохон хөрөнгө оруулалт хийж МУ-ын хэмжээнд анхны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сан болж байна.

Сургалтанд хөгжлийн  бэрхшээлтэй иргэд болон харааны бэрхшээлтэй нийт 30 гаруй иргэд хамрагдаж орон нутгийн TV-6 телевиз, Мижи телевиз, Дорнод телевиз, Шинэ суваг телевизүүдээр сурталчиллаа.