Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Яруу найрагч-уншигчдын уулзалт"

2017 оны 1-р сарын 28-нд "Болор цом-34" яруу найргийн наадмын хүрээнд “Яруу найрагч-Уншигчдын уулзалт”-ыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Баатарын Галсансүх, МЗЭ-ийн шагналт, 2009 оны “Болор цом” наадмын эзэн, яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар болон уригдан ирсэн зочид өөрсдийн бүтээлийн дээжээсээ уншиж сонирхууллаа. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дугуйлангийн сурагчид Ц.Дамдинсүрэнгийн “Буурал ижий минь”, Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийг уншлаа.