Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөөнд цэцэг өргөх ёслол

“Болор цом-34” яруу найргийн наадмын хүрээнд 2017 оны 1-р сарын 28-нд Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, Академич Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, “Болор цом-34” наадмыг зохион байгуулах комиссын дарга Ш.Ёл, Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр болон яруу найрагчид, яруу найраг сонирхогчид оролцлоо.