Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Шинэ номын нээлт"

Баргын өв төрийн бус байгууллага Шарайд Цэдэнбалжирын Түмэнгийн "Баргын занги Намжилдашийн Жамбал" /Японы 731 дүгээр отрядад тамлагдсан монгол/ номын нээлт 2017 оны 01-р сарын 21-нд Аймгийн төв номын сан шинэ оны анхны номоо өлгийдөн авлаа.

Харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж байгаад амь насаа алдсан Жамбал зангийн намтрыг тодруулснаараа Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхийг нэгэн шинэ хуудсаар баяжуулжээ. Энэ бүтээл бол Жамбал занги болон түүнтэй хамт Япончуудад баривчлагдан тамлагдаж байсан 30 гаруй монгол хүний дурсгалд зориулан бүтээсэн номын цагаан суварга юм. Зохиогч Ц.Түмэн Баргын Жамбал занги хэмээх нэгэн түүхэн хүний тухай номоо бичиж уншигч бид бүхэнд оюуны том хөрөнгө оруулж байна.