Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Болор цом" яруу найргийн наадам

"Болор цом" 34 дахь наадам энэ сарын 28-нд болно.
“Болор цом” наадмыг энэ жил “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” гэгдэх Д.Нямсүрэн агсны 70 жилийн ойн хүрээнд түүний нэрэмжит болгон Дорнод аймагт зохион байгуулна.

 

Наадам энэ сарын 28-нд болох бөгөөд наадмын бүртгэл өнгөрсөн сарын 20-нд эхэлж, энэ сарын 20-нд бүртгэлээ авч дуусах ажээ. Жил бүр 100 гаруй яруу найрагч бүртгүүлдэг ч зөвхөн 30-ийг нь шалгаруулж, хоёрын даваанаас тайзнаас унших эрх олгодог. Харин “Болор цом”-ын эзэд урилгаар оролцдог билээ.
Өнгөрсөн жил тус наадмын гуравдугаар шатанд 2-дугаар шатны 15 яруу найрагчаас Л.Ганзул, О.Цэнд-Аюуш, Н.Эрдэнэбаатар, Ц.Эрдэнэбаатар, М.Уянсүх нар тунаснаас яруу найрагч Ц.Эрдэнэбаатар тунаж үлдэн Болор цомын эзэн болж урлагийн охин тэнгэр Янжинлхам бурханы хөргийг, болор цомын хамт гардан авч байв.