Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Сэтгэхүйн хурд"

Сэтгэхүйн хурд” тэмцээнийг Аймгийн Төв номын сангийн захирал Ж.Цагаан нээж үг хэллээ. “Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх” хөтөлбөрийн 4 дэхь ээлжинд хамрагдаж буй  хүүхдүүдийн дунд “Сэтгэхүйн хурд-2016” тэмцээнийг 2016 оны 12-р сарын 16-нд Аймгийн Төв номын сангийн соёл, олон нийтийн танхимд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний нээлтэн дээр 4 дэхь ээлжийн  багцад хамрагдаж буй Б.Бямбаханд, Э.Номина нар найзууддаа сурсан дуу, шүлгээрээ ая дууны мэндчилгээ хүргэлээ. Уг тэмцээн 3, 3-аараа 6 баг болон оролцож Отгонцэцэг ахлагчтай “Бялзуухай” баг 50 оноо авч тэргүүн байр эзэллээ. Тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад ЯХИС ивээн тэтгэсэнд гүн талархал илэрхийлье.