Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Дугар агсны номын нээлт"

Бэлийн чулууны бодрол, Хар гялбаа номын нээлт
Хардал овогт Шаравжамцын Дугар агсны яруу найргийн бүтээл Бэлийн чулууны бодрол ном болон орчуулгын бүтээл Австралийн нэрт зохиогч Димфна Кьюсакийн Хар гялбаа роман номын нээлт 2016 оны 12-р сарын 09-нд Төв номын сангийн соёл, олон нийтийн танхимд зохион байгуулагдлаа.

 

Энэхүү номын нээлтийг Ш.Дугар агсны том хүү Б.Төмөр-Ивээлт, МЗЭ-ийн шагналт, зохиолч судпаач Л.Хэрээ, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, Дорнод аймгийн утга зохиол нэгдлийн эрхлэгч Ц.Жамбалгарав нар мэндчилгээ дэвшүүлэн үйл ажиллагааг нээлээ. Ш.Дугар агсны үр хүүхдүүд ээжийнхээ оюуны бүтээлийг хэвлүүлж номын суврага босгож орон нутгийнхаа ард иргэдэд оюуны том хөрөнгө орууллаа.
Энэхүү бүтээл нь шүлэг дэх мөнх бусыг сануулсан мөр бадгуудыг гутрал гуниглал гэж ойлгохоо хойш тавьж сайн буяны үйлийн үрийг тарьж гэгээрэхүйг сануулсан уянгын дуулал гэж ойлгож болмоор санагдана. Тэрээр хэвлүүлж дэлгээгүй олон арван шүлэг найрагтаа нууцлаг их авьяас билгээ шингээн үлдээсэн ховорхон төрсөн монголжин.Түүний яруу найраг, эсээ өгүүлэлд гүн ухаарлын “эм тан” их багын тунгаар шингэж, энэрэл гэгээрэхүйн рашаан болох мэт санагдана. Ш.Дугар маань өөрийгөө өргөмжлөн цээж дэлдэн шүлгээ уншиж яваагүй, сонин хэвлэлийн хуудсанд нэрээ төдийлөн гаргаагүй, зохиолчдын эвлэлд элсье гэж хошуу цорвойж үзээгүй дэндүү даруухан, энгийн нэгэн шүлэгч.