Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Үе үеийн номын санчдын уулзалт"

1946 онд Дорнод аймгийн Номын сан анх үүсэн байгуулагдсан үеэс эхлэн түүхийн тодорхой үе шатуудыг дамжин хөгжиж өдгөө 70 дахь жилтэйгээ золгож, үе үеийн Номын санчид ажилтан ажиллагсад уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд сумдын болон ЕБС-ийн Номын сангийн үе, үеийн ахмад ажилтнууд нийт 60 гаруй номын санчид оролцлоо. Уулзалтын зорилго нь  номын санчдын  санал бодлыг  сонсох, түүхэн дурсамжаа ярилцах, ажлын туршлагаа солилцох залуу номын санчиддаа өвлүүлэх зорилгоор зохион байгуулагдлаа.