Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Тал нутгийн номын өргөө" түүхэн номын нээлт

Дорнод аймагт номын сан байгуулагдсаны 70 жилийн ойн ажлын хүрээнд анхныхаа түүхэн номыг гаргаж уншигч түмэндээ барьж байгаа билээ. Аливаа ойг тэмдэглэхийн учир нь туулсан замаа эргэн харж, бодитой үнэлэн, түүнээсээ туршлага, ухаарал олж зорилтоо оновчтой тодорхойлон урагшлахад оршдог билээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт эрдэмтэн зохиолч Л.Түдэв “ Өчигдрийг мартаж болохгүй. Яагаад гэвэл тэр нь маргаашийн багш” гэж бичсэн байдаг. Сүүлийн жилүүдэд ойгоо тэмдэглэж байгаа байгууллагууд түүхээ бичдэг болсон нь ямар нэгэн чамин жор бус дээрх ач холбогдолтой юм. Анх байгуулагдсан цагаас ажиллаж байсан дарга нар, ажиллагсад, уншигчдын  дурсамжууд орсон.

 

Энэхүү түүхэн номыг эмхтгэн хэвлэж нийтлэхэд гүн туслалцаа үзүүлсэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хотын Жан Чэн Хүн даргатай номын сангийн хамт олон, уг бүтээлийг хянаж зөвлөхөд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Дорнод аймгийн утга зохиолын нэгдлийн дарга, яруу найрагч Жамбалгарав нар гүн туслалцаа үзүүлэн ажиллалаа.