Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Түүхт 70 жилийн ойн баяр"

 

Төрийн 3 удаагийн шагналт, ардын уран зохиолч, академич, зууны манлай соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод Аймгийн төв номын сан үүсч хөгжсөний  түүхт 70 жилийн ойн баярыг 2016 оны 09 сарын 8, 9-нд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Номын сангийн 70 жилийн ойн баяр нээлт Төрийн шагналт Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөнд цэцэг өргөж төрийн дуулал эгшиглүүллээ.

 

Дорнод нутгийнхаа зон олны сэтгэлгээний ертөнцөд үргэлжид түүхийн шинэ хуудсийг нээж ирсэн  Төрийн 3 удаагийн шагналт, ардын уран зохиолч, академич зууны манлай соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод Аймгийн Төв номын сан өрхөө татан үүдээ нээн уншигч түмнээ хоймортоо залсны 70 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Дорнод аймгийн төв номын сангийн түүхт 70 жилийн ойн баярт урилгаар АИТХурлын дарга Л.Хишигтогтох, АЗДТГазрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Алтанцэцэг, Аймгийн БСГазрын дарга О.Байгалмаа, Соёлын хэлтсийн дарга асан Д.Баярсайханы гэр бүл  Сарангэрэл, соёлын ахмад мэргэжилтэн СТА Д.Сэндэр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн номын сангийн дарга ноён Жан Чан Хүн, Манжуур хотын номын сангийн дарга Жин Жан Минь, Шинэ барга баруун хошууны номын сангийн дарга Шүү Хуар, Шинэ барга зүүн хошууны номын сангийн дарга Наранцэцэг, Хэнтий аймгийн нийтийн номын сангийн дарга О.Анхбаяр, Сүхбаатар аймгийн номын сангийн дарга Энэбиш, сумын нийтийн номын сан болон ЕБС, Хэрлэн сумын  ЕБС, Их дээд сургууль, байгууллага, цэргийн ангийн номын санчид, Хэрлэн сумын ЕБС-ийн багш сурагчид оролцлоо.