Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Мөнх тэнгэрийн бичиг"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдөрт зориулан гаргаж буй "Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэнгийн нээлт 2016 оны 5 дугаар сарын 13-нд Аймгийн Төв номын сангийн гадна талбайд зохион байгуулагдлаа. 

 

Үзэсгэлэнгийн нээлтэнд АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Алтанцэцэг, БСГ-ын дарга О.Байгалмаа нар нээлээ. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд урилгаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын монгол хэл, бичгийн асуудал хариуцсан ахлах шинжээч С.Чулуунпүрэв, Бичиг соёл, монгол уран бичлэгийн холбооны тэргүүн, уран бичээч Ганбаатар, Хүмүүн бичиг сонины эрхлэгч Элбэгзаяа, Цогт цагийн хүрдэн ТББ-ын Ганжуур, Данжуурын хөрвүүлэгч Буянбаатар, ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга Баруун Хошууны Уянга нийгэмлэгийн дарга Баярт нар оролцлоо. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд БСШУЯ-ны /Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч шагнал/-аар 1-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Эрхчөлөө, 12-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Одмандах, Хан-Уул сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Чимгээ, "Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэг"-ээр 5-р сургуулийн 10д ангийн сурагч Д.Золзаяа, Ц.Номин-Эрдэнэ нар шангнагдлаа. "Мөнх тэнгэрийн бичиг" монгол бичиг, уран бичлэгийн сургалтанд Хэрлэн сум болон Хөлөнбуйр, Баянтүмэн, Цагаан-Овоо сумын Монгол хэл, уран зохиолын багш нар хамрагдлаа.