Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Баринтаг хүлээн авах"

Үндэсний бичиг үсгийн баярыг угтаж “Судар номын баринтаг” оёх бүтээлч сарын аяныг зарлаж “Судар номын баринтаг” хүлээн авах үйл ажиллагааг Зуны Тэргүүн  сарын шинийн 3 буюу 5-р сарын 9-ний билигт сайн өдөр Төв номын санд зохион байгууллаа.

 

Ном дор мөргөж, номоо баринтаглан дээдэлдэг сайхан уламжлалтай Монголчууд бид ном бүтээх, номыг баринтаглах үйлийг хүн болж төрсний гурван сайн үйл, арван цагаан буянд бодож, номд баринтаг хийх нь гурван үеийн буян хэмээн номтой мэргэдийн ном сударт баринтаг урлан, түүнийгээ барьдаг байсан сайхан уламжлалаа даган Номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй  соёлын үнэт өв болсон ном судруудад Буянт хүмүүн та сэтгэл оюун, ур ухаанаа шингээн урласан баринтаг соёлын үнэт өвийг хамгаалахад таны оруулж буй үнэтэй хувь нэмэр юм.

 

Баринтаг оёх бүтээлч аянд Аймгийн оёдолчдын холбоо, Сод оёдлын газар, Сан тайж, Матаг, Үүлэн оёдлын газрууд болон  хувь хүн, хамт олон, албан байгууллагууд нийт 135 ш баринтагийг Төв номын санд хүлээлгэн өглөө . Энэхүү бүтээлч аянд нэгдэж идэвхитэй оролцсон Аймгийн оёдолчдын холбоо, албан байгууллага, хамт олон, хувь хүмүүст талархсанаа илэрхийлж байна.

 

 

 Номын цагаан буян дэлгэрэх болтугай.