Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Соёлын бүтээлч үйлдвэрлэл- орон нутгийн хөгжилд"

"Соёлын бүтээлч үйлдвэрлэл- орон нутгийн хөгжилд" сэдэвт сургалт Аймгийн хөгжимт драмын театрт болно. 

 

Сургалтад орон нутгийн соёл, урлагийн байгууллагын ажиллагсад болон чөлөөт уран бүтээлчид, орон нутгийн язгуур өв соёл, уламжлалт зан заншлийг уламжлуулан өвлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн ажилтнууд хамрагдана. Энэ үеэр " Үндэсний уламжлалт соёлын өв" үзэсгэлэн зохион байгуулагдана. Сургалт удирдан явуулах бүрэлдэхүүнд БСШУЯ- ны мэргэжилтэн Б. Баяраа, СУИС ийн сургуулийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн захирал доктор профессор Ж. Долгорсүрэн, Соёлын өвийн төвийн соёлын биет бус өвийн хэлтсийн дарга Ц. Жаргалсайхан нар оролцоно.