Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

Хүүхдээ сонсох өдөр

Аймгийн засаг даргын "Сар бүрийн 01-ний өдрийг хүүхдээ сонсох өдөр" болгон захирамжласны дагуу өнөөдөр Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн болон ХГБХХ-ийн дарга, БСГ-ын дарга, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нар аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн хүүхдүүд, Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын хүүхдүүд, Манай байгууллагаар үйлчлүүлж байсан уншигч хүүхдүүдийг хүлээн авч санал бодлыг нь сонсож, эхний удаагийн уулзалтаар хүүхдүүдийн тавьсан саналыг хэрхэн ажил хэрэг болгож ажиллаж байгаа талаарх мэдээллээ. 

ХГБХХ-ийн дарга А.Нансалмаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Алтанцэцэг нар танилцууллаа. Тухайлбал :Хүүхдүүдийн гаргасан саналын дагуу Аймгийн төв болон хөдөө суманд амьдардаг хүүхдүүд хоорондоо солилцон амьдарч , тухайн орон нутгийн онцлог, түүх, өв уламжлал, соёл, ёс заншлыг судалж, Монгол орныхоо түүх өв соёл, уламжлалт зан заншлаас суралцах, тэдний бие даасан бүтээлч оролцоог нэмэгдүүлэх, Дорнодын хүүхдүүд болон хөрш зэргэлдээ ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Чита хотын болон Агын Буриадын тойргийн хүүхдүүд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн тойргийн хүүхдүүд хооронд солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс "Нарны хүүхдүүд" сурагч солилцооны хөтөлбөр боловсруулсан байна. Мөн сургуулиуд биеийн тамирын хичээлийн хувцас солих өрөөтэй болох асуудлыг шийдвэрлэхээр сургуулиудын захиргаанд үүрэг чиглэл өгснөөр сургуулиуд хувцас солих өрөөг бий болгох тохижуулах ажлуудыг хийж ашиглаж эхлээд байна. Эхний уулзалтаар хүүхдүүдээ хүлээн авч сонсож ярилцсан Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн хүүхдүүдийн дэвшүүлсэн санал санаачлагыг ажил хэрэг болгосонд хүүхдүүд талархаж буйгаа илэрхийллээ.