Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Хүрэл тулга-2016" наадам

Хүүхэд өсвөр үеийнхнийг монгол үгсийн арвин баялаг сантай танилцуулах, өөрийн санасан бодсоноо үгийн урлагаар дамжуулан илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, зохиох, бүтээж туурвих ур чадварт сургах зорилгоор жил бүр ЕБС-ийн дунд, ахлах бүлгийнхний дунд зохион байгуулдаг.

"Хүрэл тулга-2016" наадам 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай байгууллага дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн наадамд 14 сумын ЕБС-ийн дунд, ахлах насны нийт 42 хүүхэд уран бүтээлээрээ оролцсоноос:

Дунд нас:

1-р байр: У.Мягмарсүрэн /Булган сум ЕБС-ийн 6а анги/

2-р байр: А.Отгонзул /Баян-Уул сум ЕБС-ийн 9а анги/

3-р байр: Ц.Сүхбат /Халхгол сум Ялалт баг ЕБС-ийн 8а анги/

Ахлах нас:

1-р байр: Н.Золбаяр /Баян-Уул сум ЕБС-ийн 12 а анги/

2-р байр: Б.Уранчимэг /Цагаан-Овоо сум ЕБС-ийн 10б анги/

3-р байр: А.Тамир /1-р сургууль 11г анги/

Дорнод сонин "Хэвлүүхэн найрагч" Г.Эрдэнэхүслэн /Шинэ хөгжил цогцолбор сургууль 8в анги/

Монголын зохиолчдын эвлэлийн Дорнод аймаг дахь салбар "Содон хэллэгтэй найрагч" Ч.Алтанзул /2-р сургууль 11а анги/ тус тус шалгарлаа.

 

Шалгарсан авьяаслаг найрагч нартаа баяр хүргэхийн ялдамд цаашдынх нь уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.