Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Уран жиргээ-2016" наадам

Хүүхэд багачуудыг уран унших авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэн дэмжих, уран уншлагын урлагийг хөгжүүлэх, орон нутгийн зохиолч, яруу найрагчдын шилдэг уран бүтээлийг сурталчилан таниулах зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. 

 

"Уран жиргээ-2016" наадам амжилттай зохион байгуулагдлаа. Уг наадамд 14 сумын 21 ЕБСургууль, 9 цэцэрлэгийн нийт 65 хүүхэд оролцсоноос:

Цэцэрлэгийн нас:

1-р байр: Н.Гуамарал /1-р цэцэрлэг/

2-р байр: Б.Одмаа /Цагаан-Овоо сум/

3-р байр: М.Нандин-Эрдэнэ /2-р цэцэрлэг/

Тусгай байр: А.Амарболд /4-р цэцэрлэг/

ЕБС-ийн бага нас:

1-р байр: Э.Цэндмаа /Хөлөнбуйр сум ЕБС-ийн 5а анги/

2-р байр: Э.Эгшиглэн /Цагаан-Овоо сум ЕБС-ийн 4а анги/

3-р байр: О.Хулан /12-р сургууль 3б анги/

Тусгай байр: Б.Нандин-Эрдэнэ /Баянтүмэн сум ЕБС-ийн 3а анги/

ЕБС-ийн дунд нас:

1-р байр: Б.Мандалмаа /Цагаан-Овоо сум ЕБС-ийн 6б анги/

2-р байр: Х.Чанцал /FLOWER сургууль 8а анги/

3-р байр: Б.Ариунбат /Дашбалба-р сум ЕБС-ийн 7б анги

Тусгай байр: Э.Нандин-Эрдэнэ /8-р сургууль 6а анги/

ЕБС-ийн ахлах нас:

1-р байр: Т.Анужин /Баян-Уул сум ЕБС-ийн 12а анги/

2-р байр: Г.Ариунцэцэг /1-р сургууль 12б ангиа/

3-р байр: Г.Ганчимэг /11-р сургууль 12а анги/

Тусгай байр: Г.Гэрэлхүү /12-р сургууль 10б ангиа/ тус тус шалгарлаа.

Энэ жилийн "Уран жиргээ наадам" маань орон нутгийн зохиолч, яруу найрагчдын шилдэг уран бүтээлийг сурталчилан таниулах, мөн сургууль цэцэрлэгүүдээсээ шалгарсан шилдэг уран уншигч хүүхдүүд оролцож байгаагаараа онцлог юм.

 

Авьяаслаг бяцхан хүүхдүүддээ баяр хүргэж цаашдынх нь уран бүтээлд улам их амжилтыг хүсэн ерөөе.